Коронавирустэй эхээс төрсөн хүүхэд 30 цагийн дараа халдвар авчээ


4 жил

Коронавирусээр халдварласан эхээс эрүүл хүүхэд мэндэлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл өчигдөр Ухань хотын эрүүл мэндийн байгууллага шинээр мэндэлсэн хүүхэд төрөөд 30 цаг болсныхоо дараа халдвар авсан талаар мэдээлэв. Уг хүүхэд нь хоёрдугаар сарын 2-ны өдөр 3.25 кг жинтэй төрсөн бөгөөд одоогоор биеийн байдал нь хэвийн, эмч нарын хяналтад байгаа гэнэ.

Түүнчлэн тус хүүхэд коронавирусийн халдвар авсан хамгийн залуу өвчтөн болж байна. Мөн коронавирус эхээс хүүхдэд халддаг байж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүргэж байгаа юм. 

Б.ТОГТУУН

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү