В.Зеленский анхны зарлигаа гаргалаа


5 жил

Украины Ерөнхийлөгч В.Зеленский тангаргаа өргөж үүрэгт ажилдаа орсноос хойш анхны тушаалаа гаргажээ. Баримт бичиг Ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудсанд тавигдсан байна.

Украины Ерөнхийлөгч зэвсэгт хүчний ерөнхий командлагч байдаг. В.Зеленский анхны тушаалаараа энэхүү үүргийг өөртөө авсан байна. Тушаал хүчин төгөлдөр болсноор тэрээр Украины Үндсэн хуулийн дагуу Зэвсэгт хүчний удирдлагыг томилох, чөлөөлөх, цэргийн өндөр цол зэрэг хүртэх, шинээр зэвсэгт хүчний нэгж байгуулах, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг бүрдүүлэх эрхтэй болж байгаа юм.

 В.Зеленский өчигдөр тангараг өргөж үүрэгт ажилдаа орсон бөгөөд Дээд Радыг татан буулгахаа зарлаж, Засгийн газрын гишүүдийг сайн дураараа огцрох, хууль бусаар баяжихыг хориглосон хуулийн заалтыг биелүүлэхийг шаардсан юм. Мөн гишүүдийн бүрэн эрхийг авч хаяж байгаагаа зарлаж, шаардлагыг нь биелүүлэхэд албан тушаалтнуудад хоёр сарын хугацаа өгсөн юм.     

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү