https://sensor.kemdikbud.go.id/public/info/terbaik/ https://dinaskebudayaan.jakarta.go.id/cagarbudaya/uploads/-/demox/ https://disdukcapil.waykanankab.go.id/-/demox/index.html https://dukcapil.wajokab.go.id/demo/ https://disdukcapil.inhilkab.go.id/store/demo/ https://wisuda.unkris.ac.id/pages/demo-slot/
Орост зөвхөн өөрийн утасны дугаараар мессенжерийг ашигладаг боллоо

Орост зөвхөн өөрийн утасны дугаараар мессенжерийг ашигладаг боллоо


6 жил
ОХУ-ын Засгийн газрын арваннэгдүгээр сарын 6-ны хуралдаанаар мессенжер үйлчилгээг хэрэглэгч өөрийн утасны дугаараар баталгаажуулах журмыг баталлаа. Энэ шинэ зохицуулалт нь ёс зүйтэй, хуулийн дагуу амьдардаг хэрэглэгчдэд огт нөлөөлөхгүй, харин хорон санаатай хүмүүс албан бус үйлчилгээ рүү шилжих магадлалтай гэж үзэж байгаагаа тоон эдийн засгийн шинжээч Арсений Щельцин РИА Новости агентлагт ярьсан байна.

Шинэ баталсан журмаар утасны дугаараа баталгаажуулаагүй хэрэглэгчийн бичсэн захиа илгээгдэхгүй юм. Хэрэглэгч утасны дугаараа сольсон тохиолдолд шинэ дугаараа мөн баталгаажуулж байж мессенжер үйлчилгээг ашиглана. Шинэ журам 180 хоногийн дараагаас хэрэгжих юм.

“Хэрэглэгчдэд хүндрэлтэй зүйл огт байхгүй, утасны дугаараа баталгаажуулахыг хүссэн хүсэлт нэг удаа л ирнэ, хэрэглэгч өөрийнх дугаар мөн гэдгийг баталсан хариу илгээгээд л болно” хэмээн Арсений Щельцин хэлжээ.

Мессенжер үйлчилгээг хууль бус үйлдлүүдэд ашиглах тохиолдол нэмэгдэж байгаа учраас ийм зохицуулалт хийх болсон хэмээн өмгөөлөгч Олег Москвитин тайлбарлаж байна. Гэхдээ энэ зохицуулалт нь хэрэглэгчийн мэдээллийг нууцлах, илгээсэн захидлуудыг задруулахгүй байх зэрэг хууль эрх зүйн зохицуулалтыг давхар шаардаж байгааг өмгөөлөгч онцолжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү