“REVOS” төхөөрөмж ямар ч унадаг дугуйг цахилгаан хөдөлгүүрт дугуй болгоно

“REVOS” төхөөрөмж ямар ч унадаг дугуйг цахилгаан хөдөлгүүрт дугуй болгоно


7 жил

Цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгслийн хамгийн бага нэгж бол унадаг дугуй. Сүүлийн үед унадаг дугуй хэрэглэгчийн тоо дэлхийн улс оронд өсөн нэмэгдсээр байна. Үүнийгээ дагаад унадаг дугуйны хөгжил улам сайжирсаар байгаа юм. Энэ удаад бид “REVOS” нэртэй төхөөрөмжийг онцолж байна. Энэ төхөөрөмжийг ямар ч төрлийн унадаг дугуйнд суурилуулснаар тухайн унадаг дугуйг цахилгаан хөдөлгүүрт дугуй болгодог давуу талтай гэж танилцуулсан юм.

Төхөөрөмжийг унадаг дугуйны суудлын доод хэсэгт дугуйны хээнд тааруулан суурилуулдаг байна. Хөлөөрөө жийх нь биеийн идэвхтэй хөдөлгөөн ч хүнийг хэт их ядарч сулидуулдаг сул талтай байдаг. “REVOS” төхөөрөмжийг Британийн "Revolutions Works" нэртэй гарааны компанийн инженерүүд бүтээжээ. 

Дэлхийн зах зээлд унадаг дугуйны салбарт үүнтэй төстэй бүтээгдэхүүн аль хэдийнэ нэвтрээд байгааг энд онцлох хэрэгтэй. Тухайлбал, "Copenhagen" болон "Wheel Rabee" компанийн төхөөрөмжүүдийг нэрлэж болно. “REVOS” төхөөрөмжийн хувьд хэлбэр хэмжээгээрээ авсаархан юм. Дамжуулагч утас, хүч нэмэгдүүлэгч хэрэгсэлтэй.

100 болон 200 ватт цагийн багтаамжтай литийн ионнын 2 төрлийн батарейтай. Энгийн дугуйнд суурилуулахад ердөө 10 минут л зарцуулдаг гэжээ.

250 ваттын хүчтэй дугуй эргэлдүүлэгч мотор хойд талын дугуйтай холбогдоно. Батарей болон мэдрэгч төхөөрөмжүүд унадаг дугуйнд соронзоор наалдаж тогтдог. Моторт дугуй болж хувирснаар 25 км цаг хүртэл хурдлах боломжтой аж. 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү