Онгоцны буудалд амьдарсан 18 жил нь кино болон дүрслэгджээ


6 жил

  Toм Хэнксийн гол дүрд нь тоглож Стивен Спилбергийн найруулсан онгоцны буудалд амьдардаг залуугийн талаар өгүүлэх "Терминал" киног бодит түүхээс сэдэвлэжээ. 

Бодит түүхийн эзэн нь 1942 онд төрсөн бөгөөд жинхэнэ нэрийг нь Мехран Карими Нассери гэх Ираний иргэн. 1988 оны наймдугаар сарын 6-аас 2006 оны 7 дугаар сар хүртэл Чарльз Дэ Гаулле буюу Францын нисэх онгоцны буудалд 18 жил амьдарсан юм. 2006 оны долоо дугаар сард тэрээр тодорхой бус оноштой өвчин тусаж эмнэлэгт хэвтсэн байна.

Түүний намтрачилсан номыг 2004 онд гаргасан ба тус онд The Terminal киног Стивен Спилберг найруулж дэлгэцнээ амилуулсан байна. С.Спилберг түүний намтараар кино хийхийн тулд 250’000$ төлсөн хэдий ч зохиолыг өөрчилсөн байна.

Нассери 18 жил онгоцны буудалд амьдрахдаа ихэнхи цагаа нисэх буудлын ажилчид, жуулчдын өгсөн ном, сэтгүүл, сонинг уншиж, өдрийн тэмдэглэл бичих зэрэг зүйлсд зарцуулдаг байжээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү