Хүчирхийллийн эсрэг тайван жагсаалийн хуулийн санаачлагыг өнөөдөр хүргүүлнэ


6 жил

     Хүүхэд хүчирхийллийн эсрэг "Дахин тэвчихгүй" тайван жагсаал өнгөрсөн амралтын /хагас сайн/ өдөр Сүхбаатарын талбайд болсон. Сайн дураараа нэгдсэн олон мянган ард иргэд хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаалыг тайван жагсаалд оролцож гарын үсэг цуглуулсан юм. Тэд улс төрийн ямар нэгэн эрх ашиг агуулсангүй, харин эрүүгийн хуулийн зарим зүйл заалтыг эргэн харж, хүүхдийг хүчирхийлсэн хүнд хүлээлгэх хариуцлагыг чангатгах шаардлагыг эрх баригчдад хүргүүлэхээр ийнхүү ард иргэдийг тайван жагсаалд уриалсан болно. 

Ингэхдээ Эрүүгийн хуулийн 12.1.4 буюу “Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ” гэдэг заалтыг бүх насаар нь болгож өөрчлөх, хүчирхийлэл үйлдсэн этгээдэд өршөөл, уучлал үзүүлэхгүй байх, эрүүгийн хуулийн 12.5-ыг эргэн харах шаардлагатай гэж үзжээ. Тиймээс энэ сарын 31-нд эхний ээлжид тайван жагсаал зохион байгуулж, улмаар иргэдээс цуглуулсан гарын үсэгтэй хавсарган, 4-р сарын 2-ны даваа гарагт буюу өнөөдөр шаардлагыг ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын даргад хүргүүлнэ. Хэрэв шаардлага биелэгдэхгүй бол тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгийг хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсаал зохион байгуулагчид мэдэгдсэн юм.

Мөн тайван жагсаалд "Админ монголиа" ТТБ оролцсон бөгөөд фэйсбүүк групуудын админууд дээрх үйл ажиллагааг дэмжиж оролцон олон нийтийг идэвхитэй уриалжээ. Мөн энэ байгууллага нь Цагдаагийн ерөнхий газартай хамтарч цахим ертөнцөд түгээд буй элдэв хар, сөрөг мэдээллүүдийг хянах, устгах гэх мэт хяналтыг үйл ажиллагааг явуулж байгаагаарай онцлог болно. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү