Nicolas Cage DC-гийн хүүхэлдэйн кинонд Superman-ы дүрд дуу оруулахаар болжээ. 7-р сарын 27-нд гарах Teen Titans: Go! To The Movies кинонд тэрээр супермэний дүр бүтээхээр болжээ. Тус киноны Wonder Woman-ы дүрд Halsey, Green Lantern-ыг Lil Yachty нар дуу оруулах юм. Мөн Will Arnett, Kristin Bell нар дүр бүтээж байгаа юм байна.
