Dua Lipa-гийн клип ютүбд тэрбум хандалт аван улмаар тэрбум хандалт авсан хамгийн залуу эмэгтэй уран бүтээлч болллоо. Түүний Dua Lipa цомгийн 6-дахь сингл ‘New Rules’ дуу нь ютүбд тэрбум хандалт авчээ. Энэ мэдээнд баярласан дуучин өөрийн инстаграм хуудсанд сэтгэл хөдлөлөө илэрхийлжээ. Тэрээр “Би утсаа бариад тэгээд ютүбд 1 тэрбум хандалт авсан хамгийн залуу эмэгтэй уран бүтээлч болсноо мэдлээ” гэж бичсэн байна.
