Олимпын хорооны тамирчид буюу ОХУ-ын тамирчид гурав дах медалиа хүртлээ. Өнөөдөр өглөө 09:05 минутанд карлингийн хосын төрөлд Норвег улсын багтай тоглож ялалт байгуулснаар ОХУ-ын баг тамирчид хоёр дох хүрэл медалиа хүртлээ. Тэдний гурван медалийн хоёр нь багийн төрөлд аваад байна. Мөн тэд медалын чансаагаа нэг байраар дээшлүүлж аравдугаар байранд эрэмблэгдэж эхэллээ.
