Facebook крипто валютын буюу биткойн зэргийн сурталчилгааг хориглохоор болжээ. Facebook энэ талаар блогтоо “хуурамч эсвэл будлиулсан байж магадгүй санхүүгийн бүтээгдэхүүнийг сурталчлахгүй ” гэжээ. Гэхдээ энэ шийдвэр байнгынх биш ба Facebook хуурамч сурталчилгааг ялгадаг болсон үедээ тус сурталчилгааг хүлээн зөвшөөрч болно гэжээ. Бид хүмүүсийг Facebook-ээс дамжуулан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний сурталчилгааг хууртагдана гэж айлгүйгээр хүлээн авдаг байгаасай гэж хүсэж байна гэсэн байна.
