Сарлагийн сүү, цагаан идээний үзэсгэлэн худалдаа эхэллээ


6 жил

    Баянзүрх дүүрэг, Архангай аймгийн Тариат сумын ЗДТГ-аас уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан идээний үзэсгэлэн худалдаа”-ны нээлт өнөөдөр Бөхийн өргөөний хойд талбайд боллоо. Тус үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин Тариат сумын Засаг дарга Г.Алтан-Очир болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Уг үзэсгэлэнд 80 гаруй малчид 1тн цагаан идээ авчирсан бөгөөд ямар нэгэн хольц найрлагагүй цэвэр сүү, сүүн бүтээгдэхүүнээ авчирсан байв. Сарлагийн цагаан идээгээрээ алдартай тус сумын малчид өөрсдийн биеэр ирж ямар нэг хольцгүй цэвэр цагаан идээг энэ сарын 29-ний өдрийг хүртэл борлуулах юм. Мөн Тариат сумын цагаан идээ нь “Архангай түншлэл” үзэсгэлэн худалдаанд аймгийн шилдэгийн шилдэг бүтээгдэхүүнээр хоёр удаа шалгарч байжээ. 

Тогооны том өрөм 12000-15000₮ , жижиг өрөм 2500-3000₮ төгрөгний үнэтэй байна.Тавгийн идээний ааруул бүх зүйл багтаад 150000₮-230000₮Чихэртэй ааруул кг нь 15000₮Аарц кг нь 3500₮, хатуу ааруул мөн нэг кг нь 10000₮ Нэг хил тус бүр нь цагаан тос 6500₮, шар тос 15000₮

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Zochin [27.123.212.xxx] 6 жил
Arail unetei yu gui yu