Хятадын электрон барааны дэлгүүрт нэг эрэгтэй ухаалаг утасны баттерейг шалган хазахад бага хэмжээний дэлбэрэлт үүсчээ. Тухайн үйл явдал дэлгүүрийн CCTV-д бичигдсэн ба уг бичлэгийг Хятадын бичлэгийн сайт Miaopai-д оруулсан нь 4,69 сая хандалт авчээ. Тайваны мэдээллээр тус эрэгтэй iPhone утасны баттерейг солиулахаар дэлгүүр оржээ. Баттерейг жинхэнэ эсэхийг шалгахаар хазахад дэлбэрэлт үүссэн байна. Азаар хэн ч бэртээгүй байна.
