"Омикрон хувилбарын халдварлах чадвар өндөр ч хүндрэх эрсдэл бага"


1 долоо хоног

Манай Улсад одоогоор нийт 12 омикрон хувилбарын вирус илрээд байгаа талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан мэдээллээ.

Бүртгэгдсэн омикрон хувилбаруудаас 10 энхийг сахиулагч, Истанбул-УБ болон Бангкок-Улаанбаатар нислэгээр ирсэн хоёр тохиолдолд илэрчээ.

Мөн тэрээр вирусний тархах хугацаа, чадварын талаар мэдээллээ. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан "Өмнө нь дельта вирусний давлагаа маш удаан хугацаанд үргэлжилсэн. Харин омикрон хувилбарын тархалт графикаар үзүүлбэл илүү шовх буюу хурдтай тархахаар байна. Зарим тохиолдолд өмнөхөөсөө 4-5 дахин хурдтай буюу огцом нэмэгдэж, мөн төдий хэмжээгээр буурах байх гэсэн таамаглалтай байна. Халдварлуулах индексийн тухайд омикрон хувилбарын халдварлах чадвар өндөр ч хүндрэх эрсдэл бага буюу хөнгөн гэж хэлж болохоор байна" гэлээ.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү