Зугаатай зуслан

Сэтгүүлч: Д.Жаргалмаа

7 жил

  Хүүхдэд ээлтэй зуслан өргөмжлөлт Галакси хүүхдийн зуслангийн нэг өдөртэй танилцах тун ч зугаатай байлаа. Интернэт, цахим ертөнц хурдтай хөгжиж утас оролдож интернэтээр зугаалахгүй хүн гэж байхгүй болсон билээ. Зусланд амрагчийн дүрмэндээ утас авчрахгүй байхыг зөвлөсөн байсан юм. Энэ нь үнэ цэнэтэй зөвөлгөө байсан юм шүү. Өдрийн турш уйдах завгүй, ядарсанаа ч үл мэдэх хөтөлбөрт хөтлөгдсөөр амралтын цаг тулж ирсэн байлаа. Мэдээж огт холбогдохгүй зүйлгүй ирж болохгүй шүү дээ. Та л холбоо барьж байвал ухаалаг нь хамаарахгүй утастай байхад болно оо. Өө тийм, Юнител, скайтелийн сүлжээ барьдаг юм байна лээ шүү. За ингээд олон таван үг нуршилгүй хөгжөөнтэй зуслангийн нэг өдрөөр аялацгаая.

Хүүхдүүдэд чөлөөт цагаа өнгөрүүлэх газрууд олон байна шүү.

 

Хүүхдийн амрах байр нь тав тухтай цэвэр сайхан.

Галакси зуслангийн хөгжлийн хөтөлбөр нь хүүхдийн насны онцлогт тохирсон сонирхолтой, адал явдлаар дүүрэн байдаг юм байна лээ.

    

Бага насных нь дурсамжийг сэргээх үүднээс оцон шувуун бүжгээс эхлүүлээд олон олон хөгжилтэй тоглоом, бүжиг, дасгалыг хийлгэж байсан юм.

Өөрийгөө хөгжүүлцгээе бүжиглэх үү, дуулах уу, жүжиглэх үү /заал танхим, техник хэрэгсэлтэй/

Хүн бүр чадахгүйгээс чаддаг болдог бүгдээрээ сурцгаая

Элсний волейбол ч урамтай шүү. Бэртэж гэмтэх нь бага, гутлаа тайлаад тогловол ч алжаал тайлаад урамтай шүү. Хөлбөмөг ч  тоглох талбайтай.  

Сүүдэрлээд сүүх талбай ч байна.

 

Өдөржингөө тоглож наадаад халтар болсон ч санаа зовох юм тэдэнд алга. Үүнийг хардаа эмэгтэй эрэгтэй шүршүүр

 

Хөөх дахиад хоол байгаа гэж үү хэмээн уулга алдаж гайхсан хүүхдүүдтэй. Амт чанар, гоо үзэмж аль аль талдаа л шилдэг нь.                           

                              Зуны аагим халуунд хүйтнийг мэдрэх амттантай зайрмаг.

 

Гадаад бгаш нар нартай болохоор хэл сурахад дэмтэй.

   

Тэмцээн уралдаанууд нь сонирхолтой бас орчин үетэй хөл нийлүүлсэн. 

 

Олимпийн наадмыг яг л жинхэнэ мэт нээлт хаалтаар эхлүүлж, юмхнаар юм хийж оруулдаг.

  

 Багахан ч гэсэн Галакси зуслангаар хамт зугаалсанд баярлалаа. Хүлээж байгаарай үргэлжлэл бий.... Илүү сонирхолтой тун удахгүй.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү