Ж.Баясгалан: Т.Аубакир сайдыг ажлаа өгөхийг шаардаж байна


15 минут

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан өнөөдөр сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, Улсын төсвийн тодотгол дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төсвийг ярихад Т.Аубакир сайд эсрэг ажилласан. Төсөв ийм их тэлчхээд яагаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 1% нь ч очихгүй байгаа юм бэ?

Хүний эрх ярихаар гараад явдаг. Мөнгө, барилга ярихаар бүгд суудаг. Тэр дундаа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд эсрэг санал өгч, гарч явсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хүн гэж тоохгүй байна. УИХ-ын гишүүн миний үгийг сонсохгүй байгаа юм чинь гэртээ өвчтэй хэвтэж байгаа хүний үгийг хэн ч сонсохгүй юм байна.

Энэ салбарыг хариуцсан сайд өнөөдрийг болтол хөгжлийн бэрхшээлтэй иргэд, малчид, ахмадын тэтгэвэр, тэтгэмжийн асуудлаар нэг ч санаачилга гаргаагүй. Хүн амын 13 хувь болсон хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлыг хаях ёсгүй. Хүн ам зүйн бодлогыг хүний эрхийн мэдрэмжтэй хүн удирдах ёстой.

Байнгын хорооны хурлын үеэр 20 гишүүний ирцтэй байсан ч зааланд 4-хөн гишүүн байсан. Яагаад Т.Аубакир сайд “Боломжгүй” гэж орилсон бэ? Засгийнхаа эсрэг, иргэдийнхээ эсрэг ажилладаг хүн сайд байж болохгүй. АН-ынхаа бүлэгт би хүсэлт тавьж байна. Т.Аубакир сайдыг ажлаа өгөхийг шаардаж байна. Шаардлагыг мөн Засгийн газрын тэргүүн Н.Учралд өгнө. Энэ хүндээ хариуцлага тооцохгүй бол энэ Засгийн газарт хариуцлага тооцох хүртэл явна хэмээн мэдэгдсэн юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү