Ураг төрлийн монгол нэр

Сэтгүүлч: Д.Жаргалмаа

7 жил

Хүний уг эш, ураг удмын нэрээр монгол хэл үлэмжхэн баялаг билээ. Ураг төрөл удам судраа мэдэх нь соёлт иргэн бүхний үүрэг мөн. Эцгийн төрлийг махан төрөл, эхийн төрлийг махан төрөл гэдэг. Ясан төрөлт есөн үеийг, махан төрөлд долоон үеийг тун ойр төрөл гэж үздэг байна.

   Овгийн дараа эцгийн нэрийг, дараа нь өөрийн нэрийг хэрэглэж удам судраа илэрхийлдэг ёстой аж. Жишээлбэл: Боржигон Дашдоржийн Нацагдорж, Хатагин Цэндийн Дамдинсүрэн, Халтууд Очирын Намнандорж гэх мэт. Гадаад нэр бол Лев Николаевч Толстой гэвэл Лев нт өөрийн, Николай нт эцгийн, Толстой нь овог болох жишээтэй.

Ураг төрлийн монголд нэршилд бидний мэдэхгүй хэллэг байдаг. Мөн тэдгээрийг бид хари ярианд оруулан өөрөөр ойлголж хэрэглэх тохиолдлууд ч олон байна. ингээд доорх нэрсээс хараад үзээрэй.

Монгол хэлний ураг төрлийн нэрийг академич Бямбын Ренчин гуайн тодорхойлсноор нэрлэвэл:

  1. Өндөр эцэг- хуланц эцгийн эцэг
  2. Өндөр эмэг- хуланц өвгийн эх
  3. Хуланц өвөг- элэнц өвгийн эцэг
  4. Хуланц эмэг- элэнц өвгийн эх
  5. Элэнц өвөг- төрсөн өвгийн эцэг
  6. Элэнц эмэг- төрсөн өвгийн эх
  7. Төрсөн өвөг- эцгийн эцэг ( эмэг эх )
  8. Төрсөн эмэг- эцгийн эх ( өвөг эцэг )
  9. Эцэг – өөрийг нь төрүүлсэн эцэг
  10. Эх – өөрийг нь төрүүлсэн эх
  11. Нөхөр– эхнэр авсан хар хүн
  12. Гэргий – нөхөр нь эхнэрээ ийн нэрлэнэ
  13. Нуган хүү – төрсөн хүү
  14. Нуган охин- төрсөн охин
  15. Ач-хүүгийн буюу дүүгийн хүүхэд
  16. Жич- ачийн хүүхэд
  17. Гуч- жичийн хүүхэд
  18. Дөч- гучийн хүүхэд
  19. Элгэн удам- эцэг эхийн садан төрөл
  20. Хойд эцэг, эх- дараа эцэг, эх буюу эцэг эхийн дараа авсан нөхөр, эхнэр
  21. Өрлөг буюу хөхөлт эх- төрүүлсэн биш боловч хөхөөрөө тэжээсэн эх
  22. Хөхөлт эх- хөхөөрөө тэжээж өсгөсөн эхнэр хүний нөхөр нь
  23. Авга- эцгийн ах дүүс (дүү нар)
  24. Их авга- эцгийн ах нар
  25. Бага авга – эцгийн дүү нар
  26. Нагац- эхийн ах дүүс (дүү нар)
  27. Их нагац- эхийн ах эгч нар
  28. Бага нагац- эхийн дүү нар
  29. Авга эгч- эцгийн эгч, дүүгийн охин
  30. Гагай – авгай эгч, охин дүү
  31. Бэр – хүүгийн буюу дүүгийн эхнэр
  32. Хүргэн ах- эгчийн нөхөр
  33. Хүр дүү - эхнэрийн дүү нар
  34. Авааль эхнэр – багад нь үс хагалж холбосон эхнэр
  35. Авай – эгчийг хүндэтгэсэн нэр
  36. Баз – эгч дүү хоёрыг авсан хоёр эр
  37. Бүл – эгч дүүсийн хүүхдүүд
  38. Бүлэнцэр- бүлийн хүүхдүүд
  39. Үел- ах дүүсийн хүүхдүүд
  40. Хаяал- үеэлийн хүүхдүүд
  41. Авьсун- ахын эхнэр
  42. Ажин- дүүгийн эхнэр
  43. Удам- нэг овгийн хүмүүс
  44. Угсагар- нэг салаанаас үржсэн хүүхэд ач нар
  45. Ойр – үе сунжраагүйг
  46. Аглага – үе сунжирсныг
  47. Ураг – худ ургийн хамаатай хүмүүс
  48. Зээ- эцэг эх нь охиныхоо хүүхдийг
  49. Зээнцэр- зээгийн хүүхдийг
  50. Төрхөм – хүнд очсон эмэгтэйн өөрийн эцэг эх
  51. Худ- хүргэн ба охины этгээд нар харилцан бие биесийг
  52. Худгуй- худын эгчмэд хүнийг
  53. Хадам эцэг- эхнэр нөхрийн буюу эхнэрийн эцэг эхийг
  54. Амбаа- ураг төрлийн ахмад хүнийг
  55. Ажаа- ураг төрлийн ахмад хүнийг
  56. Төгс ураг- төрсөн эцэг эхийг
  57. Бэргэн- ахын эхнэр
  58. Авугай- өөрөөс ахмад хүнийг хүндэтгэн нэрлэсэн нэр, мөн эхнэр болсон хүнийг хүндэтгэн нэрлэнэ.
  59. Абагай- настай эхнэр, чагванц хүнийг
  60. Авхай- язгууртан охин
  61. Агь- хаад ноёдын хүүхэд
  62. Ахай- 1. Хөгшин настай хүнийг хүндэтгэн ингэж нэрлэнэ
  63. урьдын цагт ихэс дээдсийн хатан хүнийг ахайтан хэмээн хүндэтгэн нэрлэдэг байсан.
  64. Анд- сайн нөхөр дотно найз
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Саруул [192.168.8.xxx] 2 өдөр
Нөхрийн дүүгийн эхнэрийг дуудах нэр???дутуу бичсэн байна!?
Оюука [192.168.8.xxx] 11 сар
Таалагдлаа маш гоё юм бн хичээлд бас хэрэгтэй зүйл
Маралаа [192.168.8.xxx] 11 сар
Маш гшё бн аа хичээлд хэрэгтэй
Зочин [103.229.122.xxx] 4 жил
умбал гэж юу гэсэн үг юм бол