УИХ дахь Ардчилсан намын Бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томилов


1 цаг
Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, Бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томилов . Тэрбээр, 
 Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Улс төрийн зөвлөлийн гишүүн юм.
Б.Төрмөнхийн товч намтар, ажлын туршлага:
- 2011 он: Монгол Улсын Их Сургуулийг улс төр судлаач мэргэжлээр төгссөн.
- 2011–2012 он: Завхан аймгийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан.
- 2012–2016 он: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг дарга.
- 2013–2017 он: Тосонцэнгэл сумын Ардчилсан намын дарга.
- 2016–2017 он: Завхан аймгийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга.
- 2017–2018 он: Завхан аймгийн Засаг даргын зөвлөх.
- 2018–2023 он: Завхан аймгийн Ардчилсан намын дэд дарга.
- 2019–2020 он: УИХ-ын гишүүний бие төлөөлөгч.
- 2023–2026 он: Завхан аймгийн Ардчилсан намын дарга.
- 2023–2026 он: Завхан аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга.
- 2012–2028 он: Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд дөрвөн удаа дараалан сонгогдсон.
- 2026 оноос: Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Улс төрийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү