З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан


6 жил 28357

Энэ удаагийн ярилцлагын зочноор өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн ой тогтоолтын ДАШТ болон Хятадын Шэньжэнь хотод 100 000 долларын шагналын сантай тэмцээнд амжилттай оролцож тэргүүлж чадсан баг тамирчдын өсвөрийн тамирчидтай ярилцлаа.

-Сэтгүүлч :Энэ өдрийн мэнд,  өөрсдийгөө танилцуулаач, хаана сурдаг хэдэн настай мөн оюуны спортоор хичээллээд хэр хугацаа өнгөрч байна.

Э.Лхагвадулам: Намайг Лхагвадулам гэдэг би 15 настай Дархан уул аймгийн 15-р сургуульд суралцдаг.Оюун ухааны буюу ой тогтоолтын спортоор хичээллээд хоёр жил болж байна. 

З.Цэцэгзул: Ү.Цэцэгзул 17 настай Нийслэлийн “Шинэ үе” сургуулийн төгсөх ангийн сурагч, энэ спортоор хичээллээд 7 жил адил хэдийн болсон байна. Дараа жилээс насанд хүрэгчдийн төрөлд өрсөлдөх болно.

-Хоёр ч тэмцээнд оролцоод ирлээ. Хүндрэлтэй зүйлс юу байв? Гэр бүлээсээ хол байх нь хэцүү байсан уу?

- Тэмцээний үргэлжлэх хугацаа нь улсын чанартай тэмцээнүүдийг бодвол хугацаа урт учраас илүү хүнд байдаг тиймээс анхаарал төвлөрүүлж мартахгүй байх л их чухал.  

Дараалаад хоёр тэмцээнд нэг хоногийн зайтай оролцох нь маш их ядралттай байсан. Бидний хувьд унтаж амрах, хоол унд сайн байх нь чухал байдаг. Зав л олдвол унтаж амрахыг бодож амарч байлаа. Хоолны хувьд таарч тохирохгүй халуун ногоотой. Шөл ч олдохгүй байлаа сүүлдээ KFC, MCdonald’s л идсээр байгаад ирсэн дээ. Харин бид нэгэн гэр бүл шиг халуун дотно байж чаддаг болохоор гэрээ санана, сэтгэлээр унана гэх зүйл бол байдаггүй. Сэтгэл зүйн хувьд ч тэмцээндээ бэлтгэгдчихсэн амар байдаг.

 

-Тэмцээний үеэр олон амжилтууд гаргаж, багаараа зургаа авхуулахад ч хэцүү байсан гэсэн энэ талаар?

-Сүүлд оролцсон Хятадын тэмцээнд бид дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй оролцож есөн цомоос таван цомыг авч бараг оролцсон төрөл болгоноос медаль авсан. Бид багаараа зураг авхуулах ч хэцүү байлаа. Хэн нэгэн ирээд хамтдаа авхуулах ч юм уу сэтгүүлчид ярилцлага авах гээд л бараг л зугтаж байлаа. Харин насанд хүрэгчдийн төрөлд оролцсон ихэр эгч дүүс Мөнхшүр, Энхшүр нар хоёр төрөлд дэлхийн рекорд эвдэж геннисийн номд  бичигдэхээр болсон. Үүгээр ч зогсохгүй 320 тамирчдаас тэмцээний Топ 15-д бид багаараа багтаж чадсан. Тамирчдын чансааг гаргахдаа өсвөр насан хүрэгчид бүгд нэг дор эрэмбэлэгддэг байгаа.

-Та хоёрын хувьд хэдэн төрөлд оролцож, ямар ямар амжилт гаргасан бэ?

-Э.Лхагвадулам: Миний хувьд дэлхийн аваргаас 7 алт, 1 хүрэл медаль авч багаараа дэлхийн аварга болж чадсан. Мөн Хятад улсад болсон тэмцээнээс 6 алт, 1 мөнгөн медаль авсан.

-З.Цэцэгзул: Миний хувьд Хятад улсад болсон тэмцээнд оролцсон бөгөөд 1 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль авсан байгаа.

-Одоогийн байдлаар хэдэн олон улсын тэмцээн уралдаанд оролцож байна. Бас цол зэргүүдийн талаар тайлбарлавал?

-Ой тогтоолт Их мастер, Олон Улсын Их мастер гэх мэт гурван цол зэрэгтэй. Бид хоёр адилхан Олон Улсын их мастер цолтой. Одоогийн байдлаар дэлхийн чансаанд долоо болон 22-т эрэмбэлэгдэж байгаа.  Бид хоёрын 5 болон 10 дахь олон улсын тэмцээнүүд болж байна.

-Ирээдүйн зорилго, мэргэжлээ тодорхойлж амжсан уу?

- Сургуулиа төгсөөд л сонгох байх. Харин тамирчны хувьд бол мэдээж Дэлхийн шилдэг буюу аварга болох гэж зорьсон, одоогоор насны ангилалдаа болж чадлаа. Гэхдээ чансаа ахиж олон арван амжилтуудын эвдэхийг хүсэж байна. Ер манай монголын тамирчид энэ төрөлд дэлхийн шилдгүүд байж бусад орны тамирчдаас илүү хоорондоо өрсөлддөг.  Мөн энэ бүх амжилтыг гаргахад тусалж дэмжсэн баг дасгалжуулагч, хамт олон болон Оюун ухааны хамт олондоо талархснаа илэрхийлж байна. 

-Хамтдаа оролцсон ихэр охидын амжилтын талаар дурдвал?

-Н.Мөнхшүр , Н.Энхшүр хоёр маань хятад улсад хэлний бэлтгэлд суралцаж байгаа тэндээ үлдсэн. Н.Мөнхшүр нь 320 хүнээс нэгдүгээр байранд орсон бөгөөд хамгийн залуу, бас анхны эмэгтэй монгол дэлхийн аварга тамирчин болсон. 


Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
OYUN SHINE [197.210.45.xxx] 5 жил
Бүгдээрээ сайн уу, Би дэлхийд миний бөөрийг 1 Энэтхэгт яаж худалдсан тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсч, баян болсноор миний нэр Монгол бол Монголоос ирсэн, ядуу нэгэн байсан Интернетэд интернетээр интернет дээр интернетээр имэйлээр эмчлүүлж, хандивлагч болсон. Би бөөрний 1-ийг мөнгөөр ​​хандивласан бөгөөд хандивын дараа би эрүүл хэвээр байна. Би бөөрөнд $ 780,000 доллар төлсөн. Одоо би Монголд 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, бөөрөнд төлсөн. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / сорилт бэрхшээлийг даван туулж, хүсч байгаа бол баян чиний холбоо барих и-мэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Эсвэл +91424323800802 руу залгана уу No Whatsapp: +15733337443
урнаа [66.181.185.xxx] 6 жил
мундаг шүү
Ganaa_021 [139.5.217.xxx] 6 жил
Duu nar Mongoliin baharhal yaalt ch ugui mun shuu...amjilt husie...
Зочин [27.123.214.xxx] 6 жил
Mundag ohiduud bn.
Лхагва [202.9.43.xxx] 6 жил
Гайхамшигтай
chuluunbat [202.55.191.xxx] 6 жил
Yrih ym alga daa. Ulam ih amjiltiig hvse dvv nar min!
Зочин [103.212.117.xxx] 6 жил
Wow. Gj
nh [103.212.118.xxx] 6 жил
sain bna. bayar hurgie