Н.Учрал: ТӨК-ийн захирлуудыг нээлттэй сонгон шалгаруулна


30 минут

Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны 1-р сарын 1-нээс төрийн өмчит компаниудын (ТӨК) захирлуудыг чөлөөлж, нээлттэй сонгон шалгаруулалтаар чаддаг, мэддэг хүнийг нь ажиллуулна гэж мэдэгдлээ.

Тэрбээр энэ тухай 11-р сарын 8-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд болсон "Ерөнхий сайдаас асуу" уулзалтын үеэр хэлсэн. Н.Учрал улс төрчид ТӨК-ийн засаглалд оролцохгүй байх ёстой, тэндээс гараа татах хэрэгтэй гэж онцолсон.

ТӨК-ийн удирдлагын асуудал сүүлийн үед УИХ-д удаа дараа хөндөгдөж байна. УИХ-ын гишүүн С.Цэнгүүний мэдээлснээр төрийн өмчийн оролцоотой 102 аж ахуйн нэгжийн 40-ийнх нь захирал сард 10 сая төгрөгөөс дээш цалин авдаг. Тухайлбал, "Төрийн үнэт цаас" компанийн захирал 38 сая төгрөгийн цалинтай. ТӨК-д 58 мянган хүн ажилладаг ч гүйцэтгэлийн үнэлгээ хийгддэггүй гэж гишүүн шүүмжилсэн.

Сонгон шалгаруулалтыг хэн, ямар шалгуураар зохион байгуулах талаар Засгийн газар одоогоор албан ёсоор мэдээлээгүй байна

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү