“NBA” тоглогчид цагаан нэхмэл захаар жигдэрчээ


1 сар

АНУ-ын сагсан бөмбөгийн “NBA” тоглогчид өчигдөр болсон тоглолтынхоо өмнө цагаан нэхмэл захаар жигдэрсэн харагджээ. Леброн Жеймс болон Лос-Анжелес Лэкерс багийнхан өнгөрсөн долоо хоногт таалал төгссөн АНУ-ын Дээд шүүхийн шүүгч Рут Гинзбургийн дурсгалыг хүндэтгэн хувцасласан аж. Рут Гинзбург нь хар өнгийн хүрэм дээр цагаан захаар гангардаг нь түүнийг илэрхийлдэг имиж байв. Сагсан бөмбөгийн тоглогчид минутын турш дуугаа хураан хүндэтгэл үзүүлснийхээ дараа "RBG! RBG! RBG!" хэмээн Рутын нэрний товчлолыг нэгэн дуугаар давтан хэлцгээжээ.

Леброн Жеймс тоглолтын дараа сэтгүүлчдэд хэлэхдээ “RBG болт гайхалтай хүн байсан. Би тоглолтын өмнө түүний намтрыг уншиж дуусаад биширсэн. Тэр шүүгч байсан. Би түүнийг хүндэтгэдэг. Шүүгчид бүхнийг шүүдэг. Гэхдээ бүх хүн тэгж чаддаггүй. Тэр хар арьстнуудын амь насыг ч чухалчилж үздэг хүн байсан. Түүхэнд үлдэх зөв хүн” хэмээн мэдэгджээ.

Үүний зэрэгцээ сагсан бөмбөгчид цагаан захаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг огцрох эсвэл уурласан үзэгчид сагсан бөмбөгийн талбайг галдан шатаах хүртэл зүүнэ хэмээн амлацгаажээ.

Эх сурвалж: babylonbee.com

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү