Д. Баасандоржийн “ Хайр нандин”тоглолт тун удахгүй


4 жил

 

 Монголын нийтийн дууны урлагт өнгө нэмж яваа Хөвсгөл нутгийн дуучин залуу Д. Баасандоржийн анхны бие даасан “ Хайр нандин “ тоглолт монгол бөхийн өргөөнд энэ сарын 16 нд болно . Тэрбээр “ Ээжийнхээ хайраар”, “ Өнө мөнхөд эгшиглэх аялгуу” , “ Хайр нандин” зэрэг олон сайхан уран бүтээлээрээ дуунд дуртай ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж яваа авьяаслаг хөдөлмөрч залуу билээ .

Тоглолтонд, МУГЖ Ө. Уянга, МУСТА О. Баянмөнх, Х. Давхарбаяр, Я. Гэрэлчулуун, Д. Найдандорж, жүжигчин Ш. Батболд нарын уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөх юм.

Мөн хамгийн азтай үзэгч Улаанбаатар пропертиз ХХК-ний орон сууцны хорооллоос 20 сая төгрөгний хөнгөлттэй байр авах эрхийн эзэн болно.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү