Флойд Мэйвэдэр Японы боксчинтой тулалдана


5 жил

Мэргэжлийн боксын 5 жингийн дэлхийн аварга АНУ-ын боксчин Флойд Мэйвэдэр өнгөрсөн оны 8-р сард холимог тулааны од Конор МакГрегорыг ялснаас хойш нэг ч тулаан хийгээгүй байгаа. Харин 41 настай боксчин шинэ оны босгон дээр буюу 2018 оны 12-р сарын 31-ний өдөр Сайтама хотод Японы кикбоксчин Тэншин Насүкаватай тулалдах гэрээ байгуулжээ.

Сүүлийн үед Мэйвэдэрийг холимог тулааны тамирчин Хабиб Нурмагомедов болон Филиппиний боксчин Мэнни Пакьяо нарын аль нэгтэй ойрын хугацаанд тулалдана гэгдэж байсан билээ.  

Мэйвэдэр болон Насүкава нарын тулааны дүрэм одоогоор тодорхойгүй байна. АНУ-ын боксчин энэхүү тулааныхаа талаар “Би АНУ-аас өөр газар тулалдаж үзэхийг хүссэн. Мөн хүмүүсийн хүсээд байгаа цус, хөлс, нулимсыг харуулмаар байна” гэжээ. Энэхүү тулааны жингийн ангилал болон дүрэм ойрын хагас сарын хугацаанд тодорхой болох гэнэ.

Энэ жил дөнгөж 20 настай Японы кикбоксчин Насүкавагийн хувьд “RIZIN Fighting Federation”-д харьяалагддаг бөгөөд кикбокс болон холимог тулаанаар өрсөлддөг. Насүкава кикбоксоор 27-0, холимог тулаанаар 4-0 гэсэн амжилттай байгаа бол Флойд Мэйвэдэр мэргэжлийн боксоор 50-0 гэсэн үзүүлэлттэй байгаа билээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү