ӨРСӨЛДӨӨН ИХТЭЙ, ӨНДӨР ЗОХИОН БАЙГУУЛАЛТАЙ, АЛДАРТ БӨХИЙН НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭН ӨНДӨРЛӨЛӨӨ


7 жил

    “Москва-1980” олимпийн наадам, “Мехико-1978” ДАШТ-ий хүрэл медальт, Дэлхийн цомын мөнгө, хүрэл медальт, Дан Коловын нэрэмжит ОУТ-ий хүрэл, Тбилисигийн ОУТ-ий мөнгөн медальт, “Интернациональ” ОУТ-ий долоо, Найрамдалт армиудын (СКДА) тэмцээний тав, Монгол Улсын 12 удаагийн аварга, гавьяат тамирчин, алдарт бөх Дугарсүрэнгийн Оюунболд агсны нэрэмжит 23 хүртэлх насны тэмцээн түүний төрсөн нутаг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Спортын төв ордонд амралын өдрүүдэд (X.14-15) болж өндөрлөлөө.

     Тэмцээний жин тус бүрийн аваргууд арваннэгдүгээр сарын 21-26-нд Польшийн Быдгощ хотод болох 23 хүртэлх насны анхдугаар ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох эрх авсан юм. Тэмцээний хаалтын ажиллагааны үеэр ҮБТДС-ийн нэрэмжит шилдэг эрэгтэй, эмэгтэй уран барилдаантай бөхийн шагналыг Т.Тулга (Арслан), Б.Болортуяа (Женко) нар хүртэв.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН:
Эрэгтэйчүүдийн 57 кг: 1. Ц.Цогбадрах (Алдар) 2. Б.Түмэнцогт (Хасу-Мегастарс) 3. З.Занабазар (Арслан), Б.Ариунболд (БТСДуС)
61 кг: 1. Б.Баасанням (Женко) 2. А.Мөнх-Эрдэнэ (Хасу-Мегастарс) 3. Ц.Чинзориг, Ц.Ганзориг (хоёул Мэргэд Хангай)
65 кг: 1. Т.Тулга (Арслан) 2. Г.Бэгзжав 3. Г.Ханбүргэд (хоёул Алдар), Г.Чойгажид (Женко)
70 кг: 1. Л.Батбаяр (Женко) 2. Б.Цогтгэрэл (Хасу-Мегастарс) 3. Б.Бямбадорж (Алдар), Х.Номинхонгор (Хилчин)
74 кг: 1. Б.Батсүх (Хасу-Мегастарс) 2. З.Сумъяабазар (Арслан) 3. О.Түмэннаст (Алдар), Б.Цэрэндаш (Ирээдүйн одод)
86 кг: 1. Г.Ганхуяг (Алдар) 2. Ч.Өсөхбаяр (Хилчин) 3. Н.Шинэтөр (Алдар), Б.Нямбаяр (Ирээдүй)
97 кг: 1. Т.Мөнгөншагай (Харгант цамхаг) 2. Б.Одсүрэн 3. Б.Зоригтбаатар, Б.Баасандорж (бүгд Мэргэд Хангай)
125 кг: 1. М.Лхагвагэрэл (Арслан) 2. О.Мөнх-Эрдэнэ (Мэргэд Хангай) 3. Э.Төгөлдөр (Хасу-Мегастарс), И.Мандах (Алдар)
Эмэгтэйчүүдийн 48 кг: 1. Б.Чимгээ (Хангарьд) 2. Н.Азжаргал (Алдар) 3. Н.Мөнхзул (Хангарьд), Ц.Лхамхүү (Женко)
53 кг: 1. Г.Отгонжаргал (Алдар) 2. Б.Хатантуул (Арслан) 3. А.Наранцацрал (Алдар), Т.Ариунзаяа (Хангарьд)
55 кг: 1. Б.Болортуяа (Женко) 2. Н.Лхагвадулам (Алдар) 3. Б.Халиунаа (Ирээдүйн одод), Х.Хулан (Хилчин)
58 кг: 1. А.Батцэцэг (Хасу-Мегастарс) 2. Т.Отгонбаяр (Женко) 3. О.Нямцэцэг (Ирээдүйн хүчтэн)
60 кг: 1. Э.Гантуяа (Хилчин) 
63 кг: 1. Х.Болортуяа (Аврагч) 2. Э.Дэлгэрмаа (Хасу-Мегастарс) 3. Б.Идэрцэцэг (Арслан), Г.Нямсүрэн (Булган)
69 кг: 1. М.Хишигмаа (Арслан) 2. А.Сүрэн (Хилчин) 3. Э.Даваанасан (Алдар), Д.Цэнгэл (Булган)
75 кг: 1. П.Номин-Эрдэнэ (Алдар) 2. Г.Уртнасан (Хилчин) 3. Б.Цэцэгбаяр (Арслан), Н.Загардулам (Хилчин)

 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү