АНУ-ын бөхчүүд 270 мянган “ногоон” хүртэнэ


7 жил

   АНУ-ын “Мөрөөдлийн медалийн сан”-гаас 2017 оны чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдаа нийт 270 мянган ам.доллароор урамшуулахаар болжээ.

Парисын дэвжээнд АНУ-ын чөлөөт бөхийн тамирчид алт, мөнгө, хүрэл медаль тус бүр гурвыг хүртсэн бөгөөд нийт 270 мянган “ногоон” гардахаар болсон нь дээд амжилт. Хоёр жилийн өмнө нь Сэм авгын бөхчүүд Лас-Вегасын ДАШТ-д нийт 245 мянган ам.долларын шагнал хүртсэн нь өмнөх рекорд юм.

“Мөрөөдлийн медаль сан” нь олимпийн наадмыг аваргыг 250, мөнгө 50, хүрэл 25, ДАШТ-ий эхний гурван байрыг 50, 25, 15 мянган ам.доллароор шагнадаг бөгөөд “Лондон-2012” олимпийн наадмын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга Жордан Барроуз замналынхаа турш нийт 465 мянган “ногоон” халаасалжээ. Харин “Рио-2016” олимпийн наадам болон дэлхийн хошой аварга Хелен Марулис (365 мянга $), Кайл Снайдер (350 $) удаалдаг. Энэ жилийн дэлхийн аваргад медаль хүртсэн тамирчдын урамшууллыг есдүгээр сарын 9-нд Детройт хотод болох арга хэмжээний үеэр гардуулна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү