Жүдогийн өсвөрийн тамирчид афиныг зорино


7 жил

    Чөлөөт бөхийн 2017 оны өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 06-10-нд Грекийн нийслэл Афинд болно. Олимпийн өлгий нутагт болох ДАШТ-д манай улсаас хөвгүүдийн 42 кг-ын жинд Б.Хишигдорж (Дорноговь) , 46 кг-д Э.Сумъяабазар (Багахангай), 50 кг-д Н.Наранхүү (Дархан-Уул), 54 кг-д М.Сүхбат (Говийн бөх), 58 кг-д О.Сүлдхүү (Дархан-Уул), 63 кг-д Э.Бямбадорж (Баянхонгор), 69 кг-д А.Цэрэн-Очир (Дархан-Уул), 76 кг-д Р.Мөнхбаяр (Багануур), 85 кг-д Э.Батмагнай (Баянхонгор), 100 кг-д Б.Энх-Оргил (Дархан-Уул), охидын 38 кг-д Э.Буман-Аюуш (Баянхонгор), 43 кг-д Б.Энхзул (Чингэлтэй дүүрэг), 46 кг-д Т.Цээням (Баянхонгор), 49 кг-д Д.Отгонжаргал (Сэлэнгэ), 52 кг-д Б.Хонгорзул, 56 кг-д Ө.Пүрэвсүрэн (хоёул Баянхонгор), 60 кг-д Н.Анударь (Чингэлтэй дүүрэг), 65 кг-д Д.Түмэнхүслэн (Женко), 70 кг-д Ц.Хулан (Сэлэнгэ) нар зодоглоно.

    Энэ жилийн дэлхийн аваргад Баянхонгор аймгаас зургаа, Дархан-Уул аймгаас дөрөв, Сэлэнгэ аймаг, Чингэлтэй дүүргээс хоёр, Женко, Дорноговь аймаг болон Замын-Үүд сум, Багануур, Багахангай дүүргээс тус бүр нэг тамирчин эх орноо төлөөлөн оролцох юм. Харин эмэгтэй тамирчид маргааш Грекийн нийслэлийг зорих бол хөвгүүд ням гаригт эх орноосоо мордоно. ДАШТ-д дасгалжуулагчаар П.Чулуунбаатар (Чингэлтэй дүүрэг), Д.Энхбат (Сэлэнгэ), Ё.Батдархан (Хасу-Мегастарс), С.Мөнхдуулдах (Баянхонгор), шүүгчээр олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Ц.Сэрээтэр нар ажиллана.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү