Өнөөдөр манай гурван жүдоч ДЭВЖЭЭНД гарна


7 жил

Унгарын нийслэл Будапешт хотноо гурав дахь өдрөө үргэлжилж буй жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр манай гурван жүдоч барилдана. Эрэгтэйчүүдийн 73 кг-д Г.Одбаяр, эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа, Л.Энхрийлэн нар зодоглох юм. 

Эрчүүдийн 73 кг-д Г.Одбаяр D хэсэгт орсон. Тэрбээр эхний тойрогт хийлж, улмаар хоёрдугаар тойрогт Саудын Арабын Мохаммед Алхарбитай оноолт таарчээ. Энэ жил 26 настай араб эр гоц гойд амжилт үзүүлж байгаагүй. Тэд анх удаа учраа таарч буй юм. 

Харин эмэгтэйчүүдийн 57 кг-д Риогийн олимпын мөнгөн медальт Д.Сумъяа чансаагаар жингээ тэргүүлсэн. Тэрбээр эхний тойрогт хийлж, хоёрын даваанд Лондоны олимпын хүрэл медальт, Францын Присцилла Ньето,  Румыний Лоредана Охай нарын ялсантай нь хүч үзнэ. Румыний жүдоч өмнө нь монголчуудтай таарч байгаагүй бол франц бүсгүй 2007 онд Дюсселдорфийн Гранприд Сумъяатай барилдаж, ялагдсан удаатай.

Түүнчлэн 57 кг-д Л.Энхрийлэн эхний тойрогт Казахстаны Анна Казюлинатай барилдана. Түүнийг ялвал Японы Ёшида Цүкасатай учраа таарах юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү