Бөхийн дэвжээнээ гэрлэх санал хүлээн авчээ


7 жил

Францын нийслэл Парис хотноо болж буй чөлөөт бөхийн ДАШТ-т оролцож буй Туркийн тамирчин Ясмин Адард найз залуугаасаа чөлөөт бөхийн дэвжээнээ гэрлэх санал хүлээн авчээ. Эмэгтэйчүүдийн 75 кг-ын барилдсан Ясмин Адард Беларусийн тамирчин Василиса Марзалиуктай хүч үзсэн байна. Барилдаан тун сонирхолтой өрнөж, эцсийн мөч хүртлээ тэмцэлдсээр 5:4-өөр турк эмэгтэй ялж, тус улсаас тодорсон анхны эмэгтэй дэлхийн аварга болсон юм.

Энэ жил 28 настай Ясмин Адарыг аварга болох үед найз залуу болох клубынх нь өсвөрийн багийн дасгалжуулагч Эрдэм Игит дэвжээн дээр гарч ирэн гэрлэх санал тавьж, сүйн бөгж, сарнайн хамт өгчээ.

 Энэ нь ДАШТ-д оролцож буй тамирчин Ясмин Адар төдийгүй нийт тамирчдын хувьд гэнэтийн гайхалтай явдал болжээ. Туркийн чөлөөт бөхийн анхны дэлхийн аварга Ясмин Адар гэрлэх саналыг хүлээн авч сүйт хархүү, гэр бүлийнхэн, дэмжигчдийнхээ баяр хүргэсэн мэндчилгээнд дарагдаад байгаа аж.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү