Оросууд түүхэндээ анх удаа алтан медальгүй буцлаа


7 жил

   “Парис-2017” ДАШТ-ий сонгомол бөхийн төрөл даваа, мягмар гаригт болж өндөрлөллөө. Хоёр дахь өдөр 59, 66, 80, 130 кг-ын жингийн барилдаанболсон юм. “Рио-2016” олимпийн наадмын мөнгө, “Лондон-2012”-ын хүрэл медальт Туркийн Каялп ДАШТ-ээс гурав дахиа түрүүлсэн. Түүний цуглуулгад дэлхийн аваргын хоёр мөнгө, хоёр хүрэл медаль бий. Харин БНСУ-ын Рю Хан Су дэлхийн хошой аварга болсон бол Фүмита, Манукян нар анх удаа түрүүлэв. Олимп, дэлхийн хошой аварга ОХУ-ын шилдэг бөх Роман Власов 80 кг-д хоосон хооцорсон. Тэрбээр эхний даваанд Азербайжаны Элвин Мурсалиевт 2:2-оор ялагдсан юм. Өнөөх нь шигшээд шалгараагүй тул дагах барилдаан гараагүй. Ер нь ОХУ-ын сонгомол бөхийн тамирчид тун тааруухан оролцож, түүхэндээ анх удаа алтан медальгүй буцлаа. Хэдийгээр Оросууд алтгүй буцсан ч хоёр мөнгө, хоёр хүрэл медальтай нийт 46 оноогоор багийн дүнгээр тэргүүлж, Иран 36 (0+0+3), Турк 34 (2+0+1) оноогоор удаллаа.

Өнөөдрөөс эхлэн чөлөөт бөхийн төрөл эхлэх бөгөөд манай ОУХМ П.Орхон, А.Батцэцэг, Э.Даваачимэг, Г.Уртнасан нар барилдана.

ХОЁР ДАХЬ ӨДРИЙН ДҮН
59 кг: 1. Кеничиро Фүмита (Япон) 2. Мирамбек Айнагулов (Казахстан) 3. Степан Марянян (ОХУ), Сон Гак Ким (БНСУ) 
66 кг: 1. Рю Хан Су (БНСУ) 2. Матеуш Бернатек (Польш) 3. Артем Сурков (ОХУ), Атакан Юксель (Турк) 
80 кг: 1. Максим Манукян (Армен) 2. Радик Кулиев (Беларусь) 3. Паскаль Эйзель (Герман), Элвин Мурсалиев (Азербайжан) 
130 кг: 1. Риза Каялп (Турк) 2. Хейке Наби (Эстони) 3. Оскар Пино Хиндс (Куба), Ясмани Акоста (Чили)

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү