Оюутны зуны универсиад монголын тамирчид


7 жил

   Зуны Универсиад 2017 наадмын жүдо бөхийн тэмцээн Шинчу мужийн Зубей хотын “Шинчу”спортын ордонд үргэлжилж байна. -63 кг-д Б.Баасанжаргал эхний тойрогт Недарландийн бөх Ивема Иристай барилдаж вазари үнэлгээгээр ялагдсан. -70 кг-д М.Даваасүрэн Бразилийн бөх Чианка Тимо Барбаратай таарч барилдан вазари болон иппоноор ялагдсан.

-81 кг-ийн жинд барилдсан Б.Гаажадамба Украйны бөх Черкай Александртай таарч вазари үнэлгээгээр ялагдал хүлээсан юм. -90 кг-ийн жинд гарч барилдсан Э.Мөнхжаргал энхий тойрогт уран барилдаан үзүүлж Словакийн бөх Хегедус Дусаныг иппоноор ялж, дараагийн барилдаанд Истоны бөх Куусик Маттиасд цэвэр ялагдаж энэ өдөр барилдсан жүдочид тэмцээнээ дуусгалаа.

 

ЭРЭГТЭЙ СЭЛЭМЧИД ХҮНД СЭЛЭМНИЙ ТӨРӨЛД ТУЛАЛДЛАА.

Туялзуур сэлэмний тэмцээн Тайпэй хотын Дэлхийн худалдааны төвийн “Нанган” үзэсгэлэн чимэглэлийн төвийн 1 дүгээр зааланд үргэлжилж байна.

Эрэгтэйчүүд хүнд сэлэмний төрөлд тулалдсан тамирчин Б.Амарболд АНУ-ын тамирчин Хоиле Жаковд, Э.Дөлгөөн Унгарын тамирчин Сиклоси Жержилид, Ц.Жигжидсүрэн АНУ-ын тамирчин Канаукс Габриелд урьдчилсан тулаандаа ялагдсан байна. Тамирчин Э.Бат-эрдэнэ Энэтхэгийн тамирчин Манохаран Сажита Акшаяг 5:4 харьцаагаар хожиж, дараагийн тулаанд хожигдсон байна. Тамирчид 8 сарын 24-ний өдөр хүнд сэлэмний багийн төрөлд хүчээ сорьно.

ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ТАМИРЧДЫН ЭХНИЙ ӨДРИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО.

Хүндийн өргөлтийн тэмцээн нь Шинэ Тайпэй хотын Тамсу дүүргийн Тамкан их сургуулийн “Шаомо спортын ордон”-ны 7 давхарт эхэллээ. Манай тамирчдаас тэмцээний эхний өдөр 58 кг жинд ОУХМ О.Баярцэцэг хүч үзлээ. Түүний жинд нийт 18 тамирчин өрсөлдсөн.

Тэрээр огцом өргөлтөөр 74 кг, түлхэлттэй өргөлтөөр 92 кг өргөж нийлбэр дүнгээр 166 кг өргөж 13-р байранд шалгарсан амжилт гаргалаа. Энэ жинд наадмыг зохион байгуулагч орны тамирчин Куо Синг Чун 2 өргөлтийн нийлбэрээр 249 кг өргөж аварга болон Универсиадын рекордыг шинэчиллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү