Д.Пүрэвдаваа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогджээ


7 жил

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж Даваахүүгийн Пүрэвдавааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөхөөр томиллоо.

Даваахүүгийн Пүрэвдаваа нь: 

Монгол Бизнес дээд сургууль, Удирдлагын академийг тус тус төгссөн.

Интернэт хаус ХХК-д менежер

Юу Би Нэт ХХК-д гүйцэтгэх захирал

Петровис ХХК-д менежер

Цэнан ХХК-д гүйцэтгэх захирал

Нийслэлийн Засаг даргын Үйлдвэрлэл, экологийн асуудал хариуцсан орлогч

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргаар тус тус ажиллаж байсан.