“ПАРИС-2017” ДАШТ-ИЙ ХУВААРЬ


7 жил

    Бөхийн төрлүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Францын нийслэл Парист эхэлнэ. ДАШТ сонгомол бөхийн төрлөөр эхлэх бөгөөд чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 23-нд буюу монголын цагаар лхагва гаригийн 16:00 цагт эмэгтэйчүүдийн дөрвөн жингийн барилдаанаар эхлэх юм. Эхний өдөр ОУХМ Э.Даваачимэг, А.Батцэцэг, П.Орхон, Г.Уртнасан, 24-нд гавьяат тамирчин Д.Отгонцэцэг, О.Насанбурмаа, ОУХМ Э.Нарангэрэл, Б.Шоовдор, 25-нд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Т.Түвшинтулга, О.Үйтүмэн, Н.Золбоо, 26-нд гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Н.Лхамгармаа, Д.Гомбодорж, Ө.Батзул нар тус тус барилдана.

ДАШТ-ий хуваарь
Наймдугаар сарын 23
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 55 кг, 58 кг, 63 кг, 75 кг
16:00 Урьдчилсан болон дагах барилдаан
01:00 Медалийн төлөөх барилдаан

Наймдугаар сарын 24
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг, 53 кг, 60 кг, 69 кг
16:00 Урьдчилсан болон дагах барилдаан
01:00 Медалийн төлөөх барилдаан

Наймдугаар сарын 25
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг, 61 кг, 86 кг, 125 кг
16:00 Урьдчилсан болон дагах барилдаан
01:00 Медалийн төлөөх барилдаан

Наймдугаар сарын 26
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг, 70 кг, 74 кг, 97 кг
16:00 Урьдчилсан болон дагах барилдаан
01:00 Медалийн төлөөх барилдаан
03:30 Хаалтын ажиллагаа

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Anhaa [223.39.190.xxx] 7 жил
Live hiichih hun bnuu
Anhaa [223.39.190.xxx] 7 жил
Live hiichih hun bnuuu