МОНГОЛЫН ТАМИРЧИД 14 ЖИНГИЙН 12-Т НЬ ТҮРҮҮЛЛЭЭ


7 жил

     “Монгол туургатан” олон улсын хүүхдийн спортын наадмын чөлөөт бөхийн тэмцээн Сонгинохайрхан дүүргийн спорт цогцолборт хоёр өдөр болж  өчигдөр өндөрлөлөө. Долоо дахь удаагийн наадамд Монгол Улсын 54, ОХУ-ын Буриадаас 11, БНХАУ-ын ӨМӨЗО-ны 13, нийт 78 тамирчид 14 жинд өрсөлдсөн юм. Сүүлийн өдөр хөвгүүдийн 42, 50, 63, 100, охидын 43, 52, 60 кг-ын жингийн барилдаан болоход Монголын өсвөр үеийн тамирчид зургаан жинд аваргалсан. Хөвгүүдийн 42 кг-д Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн тамирчин М.Мөнхтөгөлдөр, 50 кг-д Буриадын Владимир Ринчинов, 63 кг-д Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин О.Сүлдхүү, 100 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Э.Батмагнай, охидын 43 кг-д “Женко” клубийн тамирчин Д.Отгонжаргал, 52 кг-д тус клубийн Б.Эрдэнэсувд, 60 кг-д БТСДуС-ийн Т.Оюун-Эрдэнэ нар жин тус бүртээ түрүүлсэн. Ийнхүү Монголын өсвөр тамирчид нутгийн дэвжээн дээрээ 14 жингийн 12-т аваргаллаа. Харин үлдсэн хоёр алтыг нь буриад хөвгүүд авч нутаг буцахаар болж байна.

 

ХОЁР ДАХЬ ӨДРИЙН ДҮН:
Хөвгүүдийн 42 кг: 1. Мандахын Мөнхтөгөлдөр 2. Энхбаярын Мөнхжин 3. Тайвангийн Цэндсайхан (бүгд Монгол), Булат Цыренжаров (ОХУ)
50 кг: 1. Владимир Ринчинов (ОХУ) 2. Пүрвээгийн Дашцэрэн 3. Даваанямын Төрбаяр, Энхчимэгийн Цогжаргал (бүгд Монгол)
63 кг: 1. Олонбаярын Сүлдхүү 2. Баярмөнхийн Мөнхдаваа 3. Жигмидсүрэнгийн Далайдорж (бүгд Монгол), Оюунчуглаа (БНХАУ)
100 кг: 1. Энхтүвшингийн Батмагнай (Монгол) 2. Хүрэлбаатар 3. Ма Венчиан (хоёул БНХАУ), Павел Иванов (ОХУ)
Охидын 43 кг: 1. Долгоржавын Отгонжаргал 2. Алтанцэцэгийн Отгонзаяа 3. Баатархүүгийн Хонгорзул, Түвшинжаргалын Энхжин (бүгд Монгол)
52 кг: 1. Бат-Эрдэнийн Эрдэнэсувд 2. Батцоожын Марал 3. Батчулууны Бямбажаргал, Мөнхбат Пүрэвтунгалаг (бүгд Монгол)
60 кг: 1. Тамирын Оюун-Эрдэнэ (Монгол) 2. Сүндарь 3. Лей Жин (хоёул БНХАУ), Батхуягийн Оюунгэрэл (Монгол)

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү