Бразилын экс ерөнхийлөгчид авилгын хэргээр ял оноов


7 жил

Лхагва гарагт Бразилын шүүхээс экс ерөнхийлөгч Лүиз Инацио Лүла да Силвад авилгын хэргээр шоронд 9.5 жил хорих ял оноожээ.

O Globo сэтгүүл мэдээлсэнээр Лүла да Силва OAS барилгын компаниас 1.2 сая долларын авилга авсан нь тогтоогдсон байна. Тэр Бразилын төрийг 2003-2010 оны хооронд удирдаж байсан. Силва авсан мөнгөөрөө далайн эргийн хажууд тансаг зэрэглэлийн гурван давхар орон сууцыг сэргээн завсарласан байна. Харин OAS барилгын компани төрийн өмчийн Petrobras газрын тосны компаниас ашигтай гэрээ гаргуулжээ.

 

2014 онд Petrobras-тай гэрээ хийхийн тулд 2 тэрбум доллараар авилгаддаг байсан тухай илрээд байв. Энэ нь компанийг 2003-2010 онд удирдсан ерөнхийлөгч асан Дилма Руссефийг ерөнхийлөгчийн тушаалаас нь буулгасанд зарим талаар нөлөөлөөд байв.

©Archivo, Дилма Руссеф

Лүла да Силва 19 жилийн турш төрийн алба хашиж болохгүй ба 205 мянган долларын торгууль төлөхөөр болжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү