Дөрвөн улсын тэмцээнээс 9 медал авлаа


7 жил

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн “Барга хот-2017” олон улсын тэмцээнд манай улсаас есөн медал авчээ:

Эрэгтэйчүүдийн 57 кг-д Ц.Цогбадрах, 74 кг-д Б.Бямбадорж (хоёул Алдар) мөнгө, 57 кг-д Г.Отгонбаатар (Аваргууд), Б.Түмэнцогт, 74 кг-д Б.Батсүх, 86 кг-д Б.Өлзийсайхан (бүгд Хасу-Мегастарс), 97 кг-д Б.Одсүрэн, 125 кг-д Д.Эрдэнэтулга (хоёул Аварга), эмэгтэйчүүдийн 69 кг-д М.Хишигмаа (Арслан) нар тус бүр хүрэл медаль хүртэв.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотод болсон тэмцээнд Монгол, БНАСАУ, ОХУ, БНХАУ гэсэн дөрвөн улсын 200 гаруй тамирчин оролцоод байлаа. Тэмцээнд манай 22 тамирчин оролцжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү