CNN тэргүүтэй хэвлэлүүдэд анхааруулга өглөө


7 жил

Project Veritas Америкийн массын хэвлэлүүдэд дайн зарлаж байгаа гэдгээ мэдэгдлээ. Тэдний хэвлэлийн төлөөлөгч Стефен Гордон Спутник Радиод өгсөн ярилцлагын үеэр:

“Бид та нар шиг худалчуудыг дуусгахыг хүсч байна... та нар худлаа ярих бүрт бид барих болно.” гэж дурджээ.

Прожект Веритасын сэтгүүлч хэдхэн хоногийн өмнө CNN Оросын тухай худлаа мэдээлэл цацдагийг дэлгээд байлаа. Үүний дараа Нью Йорк Таймс, Вашингтон Пост зэрэг том хэвлэлүүд Веритасын эсрэг CNN-ийг хамгаалж өмөөрч байв. 

©Project Veritas, CNN-ий продьюсер Жон Бонифелд нууц камерын дуранд Оросын тухай худлаа мэдээлэл цацдаг тухай ярьсан нь өртжээ.

Прожект Веритасын баг массын хэвлэлүүдээс дайралт ирнэ гэдгийг мэдэж байсан гэсэн. “Бид тэднийн өнөөдөр бидэн рүү дайрахыг мэдэж байсан,” гэж Гордон хэлжээ.

 

Прожект Веритасын ажиллагаа дөнгөж эхлэж байгаа бөгөөд CNN-ийг дөнгөж “Мөсөн уулын оргил” гэж Гордон онцолсон байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү