Г.Ганхуяг: Бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд өршөөл үзүүлдэггүй байх эс бөгөөс цаазын ялыг сэргээхийг шаардаж байна


1 долоо хоног

"Босоо хөх Монгол"-оос Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хуулийг чангатгах тухай болон Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх тухай мэдээлэл хийлээ.

“Босоо хөх монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг, "Бага насны хүүхдийг хүчиндэх, алах гэмт хэрэг сүүлийн үед хэрээс хэтэрлээ. Энэ талаар үг хэл, дуу хоолойгоо хүргэх байгууллага ч байхгүй байна. Монгол Улсын хууль тогтоомжид цаазын ялыг сэргээх боломж байгаа тул Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд цаазын ялыг сэргээж өгөхийг хүсэж байна. Хэрвээ үгүй бол онц аюултай гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг магадлангаар сулладаг, ерөнхийлөгчийн өршөөлөөр ялыг нь багасгадаг, ажлын хоног авдаг хөнгөлөлтүүдийг арилгаж өгөхийг хүсэж, Монголын бүх аав ээжүүдийн өмнөөс “Босоо хөх Монгол” шаардлага хүргүүлж байна.

Мөн УИХ-ын Эдийн Засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын өвөө нь Хятад хүн гэдэг нь баримт бичгээр тогтоогдсон.  “Босоо хөх Монгол”-оос Ч.Хүрэлбаатартай холбоотойгоор Сүхбаатар дүүргийн шүүхэд  нэмэхжлэл хүргүүлж байна. Тодруулбал, төрийн өндөр албан тушаалтан төрийн албанд ажиллахдаа гурван үеийн намтраа үнэн зөв мэдүүлсэн байх шаардлагатай байдаг. Тэгвэл Ч.Хүрэлбаатар нь гурван үеийн намтраа худал мэдүүлсэн байна. Үүнийг үнэн зөвөөр нь тогтоож өгөөч. Гэхдээ Монгол Улсын иргэн учраас эрлийз гэдгээр нь ялгаварлан гадуурхах гээгүй. Хуулиар заасан мэдэх эрхийнхээ хүрээнд бүх хүмүүст Ч.Хүрэлбаатарыг Монгол Угсаатан биш гэдгийг тогтоож өгөх шаардлага хүргүүлж байна" гэв.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү