CNN Оросын тухай худлаа мэдээлэл цацдаг талаарх онцлох таван баримт


7 жил

 Трампыг Оростой холбоотой гэж хамгийн их шуугиан дэгдээдэг Америк хэвлэлүүдийн нэг бол CNN.

Тэгвэл энэ бүхэн худлаа тухай CNN-ий продьюсер Жон Бонифелд ярьж буйг Project Veritas-ийн  сэтгүүлч Жеймс О’Kийф нууц дурандаа буулгажээ. Продьюсер Жон Бонифелд нууц камерын дуранд хэлсэн онцлох таван үгээс хүргэж байна.

 

Сэтгүүлч түүнээс Трамп Оростой холбоотой гэх мэдээллүүдийн тухай асуухад тэр:

“Шал худлаа. Ихэнх нь шал худлаа. Бид нарт ямар нотлох олигтой том нотолгоо байх биш.”

Трампыг Оростой холбоотой эсэхэд мөрдлөг явуулж байгаа тухай асуутал:

“Тэдэнд үнэндээ ямар ч нотолгоо байхгүй атлаа ухахыг л хүсээд байгаа...Тиймээс ерөнхийлөгч намайг шулмын ангаар ангуучилж байна гэж хэлэх нь зөв байж магад. Тэдэнд батлах батлагаа байхгүй л дээ.”

Нотлох юм юу ч байхгүй атлаа дэлхийн хамгийн шилдэг гэгддэг хэвлэлийн байгууллагын нэг CNN яагаад Оросын тухай мэдээллийг тогтмол цацдаг вэ?

Project Veritas тооцоолсоноор Доналд Трамп ерөнхийлөгч болсоноос хойш CNN Оросыг шууд нэвтрүүлэгт 15.694 удаа дурджээ. Нэмээд тэдний рейтинг өмнөх жилээсээ илүү өндөр болсон байна.

“Манай рейтинг одоо мундаг байгаа.” гэж Жон Бонифелд хэлсэн ба CNN-ий захирал Жефф Зукер ажилчиддаа Оросын тухай ахин дахин бичихийг уриалсан гэжээ.

“CNN-ий CEО дотоод уулзалтандаа... цаг уурын гэрээний тухайд сайн ажиллаа. Гэхдээ одоо болсон, буцаад Орос руу орцгооё гэж хэлсэн.”

Тэгвэл яагаад заавал Трампыг байгаа болгосон бэ?

 

“Энэ бол бизнес. Хүмүүс хэвлэл мэдээлэлд ёс зүй байдаг ч гэх шиг...Сэтгүүл зүйн сургуульд ярьдаг тэр ёс зүй бол хөөрхий. Энэ бол бизнес. Яг одоо Трамп бизнест хэрэгтэй хүн.” гэжээ.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү