ӨСВӨРИЙН БӨХЧҮҮД МАРГААШ БӨХИЙН ОРОН ИРАНЫГ ЗОРИНО


7 жил

   Чөлөөт бөхийн өсвөр үеийн “Ядегар Имамын цом” олон улсын тэмцээн гурав дахь жилдээ энэ сарын 27-28-нд бөхийн орон Ираны улсын Чехбехар хотод болно. 2000 оны нэгдүгээр сарын 1-ээс 2002 оны арванхоёрдугаар сарын 31-ны хооронд төрсөн хөвгүүд нийт 10 жинд өрсөлдөх юм.

 Манай улсаас Баянхонгор аймгийн дасгалжуулагч С.Мөнхдуулдах, Дархан-Уул аймгийн дасгалжуулагч Ё.Батдархан нарын удирдлага дор 42 кг-ын жинд М.Мөнхтөгөлдөр (Налайх, Мөнхийн хүчтэн), 46 кг-д П.Мөнх-Эрдэнэ (Баянхонгор), 50 кг-д Н.Наранхүү (Дархан-Уул), 54 кг-д Б.Буянтогтох (БТСДуС), 58 кг-д О.Сүлдхүү (Дархан-Уул), 63 кг-д Э.Бямбадорж (Баянхонгор), 69 кг-д Б.Сундуйжадамба (Өвөрхангай), 76 кг-д Т.Бөхчулуун (Багануур, Хөх Эрчис) хөх, 85 кг-д Э.Батмагнай (Баянхонгор), 100 кг-д Б.Энх-Оргил (Дархан-Уул) нар оролцох бөгөөд маргааш Ираныг зорино. Энэ уудаагийн тэмцээнд Монгол, Иран, Азербайжан, ОХУ, Киргизстан, Армен, Болгар, Беларусь, Гүрж, Унгар, Италийн өсвөр тамирчид оролцохоор болжээ.

Чөлөөт бөхийг залгуулаад 29-30-нд Кум хотод сонгомол бөхийн тэмцээн нь зохион байгуулагдана.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү