Роналду таван жилийн ял авах магадлалтай байна


7 жил

Испаний прокурорууд Кристанио Роналдуг 2011-2014 оны хооронд Испаний төрийг 15 сая еврогоор зальдаж татвараас зайлсхийсэн гэж буруутгаад байна.

Прокурорууд Реал Мадридын од тоглогчийг татварын хэргээр шүүхэд өгөх шийдвэрийг татварын албаны цуглуулсан нотолгоонд үндэслэн ирэх 6-р сард гаргана гэжээ.  2014 онд  Роналду Испаний төрд төлөх 15 сая еврон  татварын оронд 5.5 сая еврог төлж асуудлыг шийдвэрлэхээр оролдсон гэсэн байв.

Эл Мундогийн мэдээлсэнээр Испаний татварын алба прокуроруудад Роналдуг татвараас зайлхийсэнд шүүхэд өгөн, таван жилийн ял оноохоор төлөвлөж байгаа гэжээ. Гэхдээ Леонел Месситэй адил Роналду шүүхээр буруутай нь тогтоогдлоо ч ял авахгүй байх магадлалтай гэсэн байв.

Өнгөрсөн 12-р сард цацсан баримтууданд Роналду бусад хүмүүсийн хамтаар оффшор дансанд мөнгө нуун татвараас зайлсхийсэн гэдэг нь илчлэгдээд байлаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү