Дэлхийн хамгийн үнэтэй зургаа дахь уран зураг тодорлоо

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Жон-Мишел Баскияагийн 1982 оны араг ясны уран зураг 110.5 сая доллараар зарагдлаа. Ингэснээр 28-тайдаа нас барсан, Нью Йоркийн алдарт зураачийн бүтээл дуудлага худалдаанд хамгийн үнэтэй зарагдсан зургаа дахь зураг болов.

Дуудлага худалдаанд 100 сая долларыг давсан 10 уран зураг л байдаг.

‘Untitled’ нэртэй 110.5 сая долларын үнэтэй зурагны тухай Баскияагийн мэргэжилтэн, ард дилер Жеффрей Дейч:

“Баския одоо Францис Бейкон, Пабло Пикассо нартай адилхан лигийх боллоо,” гэжээ.

©Sotheby

Японы тэрбумтан Юсаку Маязава  Sotheby-ийн дуудлага худалдаанд Баскиягийн зургийг худалдаж авсан тухай Инстаграмдаа зарлажээ. “Энэ мастер бүтээлийг хожсондоо би баяртай байна” гэж бичсэн байв.

©Yusaku Maezawa

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү