МУГТ С.Батцэцэг Азийн аварга боллоо


7 жил

Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотноо болсон Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэйчүүдийн 63 кг-д хүч үзсэн Олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэг Азийн аварга боллоо.

Тэрбээр эхний тойрогт БНСУ-ын бөх Хан Жин Йоныг цэвэр, дараагийн тойрогт  Энэтхэгийн бөх Риту Ритут мөн цэвэр ялсан. Манай бөх аваргын төлөө  барилдаанд Японы бөх Аяна Жемпейтэй барилдан цэвэр ялж, Монгол Улсаас Ази тивийн аваргын алдрыг хүртсэн 22 дахь, эмэгтэйчүүдээс зургаа дахь тамирчин боллоо. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү