Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өсвөрийн шатарчдад баяр хүргэлээ


7 жил

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Румын Улсын Яйши хотноо болсон Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн 42 орны 500 гаруй тамирчид өрсөлдөж, тэргүүн байр эзэлсэн Монголын баг тамирчдыг хүлээн авч уулзлаа. Тэрээр шилдэг баг, тамирчин сурагчдад хандан “Та бүгдэд дэлхийн амжилт болгоныг эзэмших чадвар боломж байна. Монгол хүний оюун ухааныг дэлхийд гайхуулсан та бүгдээр бахархаж байна.” хэмээн чин сэтгэлийн үг хэлж, амжилт хүслээ.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Зүүн Азийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах II тэмцээн”-ийг Азийн шатрын холбооны гишүүн дөрвөн холбоо зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдсөнөөс  Монголын шатрын холбоо шалгарсанд баяр хүргэн, тус тэмцээнийг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулах хүсэлтийг хүлээн авч, 2017 оны зургадугаар сарын 17-26-ны өдрүүдэд “Зүүн Азийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах II тэмцээн”-ийг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулахаар боллоо.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү