Дөрвөн боксчин Азийн аваргад үлдээд байна


7 жил

Боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнУзбекстаны нийслэл Ташкент хотноо болж байна. 29 орны 200 гаруй боксчин өрсөлдөж байгаагаас медалийн төлөөх тоглолтууд эхэллээ. Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэнгийн удирдлага дор есөн боксчин тулалдсанаас дөрөв нь үлдээд байна.

49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 60 кг-д Гавьяат тамирчин Д.Отгондалай, 64 кг-д Б.Чинзориг, 69 кг-д Б.Түвшинбат нар шөвгийн наймд үлдэж, медалийн төлөө тулалдахаар болсон.

60 кг-д өрсөлдөж буй “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай эхний тулаандаа Шри Ланкын боксчин Гаяан Санжеева Жаяавераг 5:0-ийн харьцаагаар ялсан. Харин 49 кг-д өрсөлдөж буй Г.Ган-Эрдэнэ Хятадын тамирчинг хожиж, шөвгийн дөрөвт үлдсэн тухай News.mn мэдээлээд байв.

Дөрөвдүгээр сарын 30-ны өдөр эхэлсэн Азийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 9-д дуусна.

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү