“Төгсөгчдийн нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн” болжээ


7 жил

Дархан хотын ууган сургууль болох 1 дүгээр сургуулийн “Төгсөгчдийн нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн” 4 дүгээр сарын 29-ний өдөр боллоо. Дөрөв  дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнийг энэ жил “2007 оны төгсөгчдийн нэрэмжит” болгон зохион байгуулснаараа онцлог юм. Энэ удаад1998 оноос 2016 оны төгсөгчид оролцон нийт эрэгтэй 11 баг, эмэгтэй 7 баг өрсөлдсөнөөс 2008 оны төгсөлтийн эрэгтэй, эмэгтэй баг тэргүүллээ. Мөн шилдэг эрэгтэй тоглогчоор 1998 оны төгсөгч Ж.Ганбат, шилдэг эмэгтэй тоглогчоор 2008 оны төгсөгч Ж.Ариунцэцэг нар шалгарсан юм.

Тус сургуулиас урлаг, спортын шилдгүүд төрөн гарч, Дарханчуудынхаа нэрийг улсад төдийгүй тив, дэлхийд цуурайтуулсаар ирсэн. Тухайлбал, Кикбоксын дэлхийн аварга Ц.Амарбаясгалан, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар нарыг хамгийн түрүүнд дурдаж болно.

Дархан хотын ууган сургууль сагсан бөмбөг, гар бөмбөг, бадминтон, хөл бөмбөг, хүндийн өргөлт, үндэсний бөх, жудо, чөлөөт бөх зэрэг спортын секцэд сурагчдаа хамруулснаар аймаг, улсын төдийгүй олон улсын чанартай тэмцээнд жил дарааллан эхний байруудыг эзэлдэг байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү