Минимал гал тогооны хэрэгслүүд


7 жил

Даний архитектор, дизайнер Арне Якобсены алдарт “Цилинда-лайн” гарсанаас хойш 50 жил болжээ. Зэвэрдэггүй гангаар хийсэн коктейл, гал тогооны хэрэгслүүдийг Данийн Стелтон мануфактурын компанид зориулан гаргаж байлаа.

c1c2

Цилинда-лайны саладны аяга, мөсний сав зэргийг зөөлөн, пастел өнгөнд оруулж хувиргажээ. Ингэснээр тэдний минимал формыг  нөхөж байна.

1964 онд Стелтоны гүйцэтгэгч менежер Петер Холмблад хойд аав Арне Якобсенд зэвэрдэггүй гантай сав суулганы загвар гаргах санал тавьжээ. Домгоор бол Якобсен оройн зоогийн үеэр сальфеткан дээр Цилинда-лайны загварыг зурсан гэдэг ба гурван жилийн дараа худалдаанд гарч байсан юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү