Путиныг шүүмжлэгч гэх Денис Вороненков гэж хэн бэ?

Сэтгүүлч: Г.Баянжаргал

7 жил

Оросын Төрийн Думын гишүүн асан Денис Вороненков өчигдөр Украйны Киев хотын төвд буудуулж нас барсан. Тэгвэл Путины шүүмжлэгч гэх энэ хүн хэн байв?

Дениc Вороненков Оросын Мөрдөн Байцаах хороонд 6.5 сая долларын залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаад байсан. Вороненков өнгөрсөн жил эхнэрийн хамт Украйны оршин суугч болжээ. Үүнээс өмнө тэр Оросын тухай хэд хэдэн ширүүн үг хэлээд амжсан.

Вороненков Украйны Оросыг дэмжигч ерөнхийлөгч Виктор Януковичийн эсрэг үйл ажиллагаа явуулахад тусалж байв. Түүнчлэн тэр 2014 оны 3-р сард  Крымыг Оросын бүрэлдэхүүнд оруулахыг саналаар зөвшөөрсөн атлаа, амаар эсэргүүцэж байжээ.

Петро Порошенко үйл явдлыг “Оросын талаас явуулсан терроризм” гэж нэрлэсэн юм. Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитри Песков үгүйсгэж, буруутгалыг “абсурд” гэж хариулжээ.

Правда мэдээллийн вебсайтын блог бичигч, улс төр судлаач Александер Зилин Вороненкогийн үхлийн тухай “Вороненко ба түүний эхнэр Украйн рүү нүүсний дараа Украйн, Англо-Саксоны хэвлэлүүд тэднийг сурталчилж эхэлсэн. Эхэндээ тэдний нэрийг таниулсан. Дараа нь хэвлэлийхэн тэднийг Путин ба түүний цуст дэглэмийн эсрэг юутай ч үл эвлэрэшгүй тэмцэгч болгосон. Ингэснээр ариун хохирогчийн тухай зөв имиж бүрдсэн. Зорилгодоо хүрэнгүүтээ Украйны Аюулгүй Байдлын Үйлчилгээнийхэн Вороненког эхнэрийн хамт зайлуулна. Төгсгөл нь мэдээж уламжлалын дагуу буруутай хүн нь мангас Путин, Кремл, Оросын Аюулгүй Байдлын Зөвлөл болж, бас бус утгагүй юмнуудаа хохирогчийн сэтгэл хөдөлгөм бичлэгийн эсрэг б хиртүүлнэ” гэжээ.

"Зорилгодоо хүрэнгүүтээ Украйны Аюулгүй Байдлын Үйлчилгээнийхэн Вороненког эхнэрийн хамт зайлуулна."

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү