Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил тогтмол 08:00 цагт эхэлнэ


1 долоо хоног

Дулааны улиралд ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, авто замын ачааллыг зохицуулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлыг зуны улиралд 08:00 цагаас эхлүүлэх тухай шийдвэр гурав дахь жилдээ хэрэгжиж буй юм. Уг шийдвэрийн дагуу нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил  есдүгээр сарын 1-нээс 09:00-18:00 цагийн хуваарьт шилждэг байсан.

Тэгвэл энэ жилээс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагууд тогтмол 08:00-17:00 цагт ажиллахаар боллоо. Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар захирамж гаргаж, ийн шийдвэрлэсэн байна.

Энэ хичээлийн жилээс эхлэн зарим цэцэрлэгт ээлжийн багш ажиллуулж,  өглөөний 07:00 цагаас үдэш 20:00 цаг хүртэл ажиллуулж эхэлсэн. Цаашид цэцэрлэг, сургууль төдийгүй хувийн хэвшлийн байгууллагууд, томоохон зах худалдааны төвийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, авто замын ачаалал бууруулахад анхаарч ажиллах юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү