Ж.Чинбүрэн: Д.Очирбат өөрийн хамаарал бүхий хүнээ эмч нарт зориулсан хөтөлбөрт хамруулсан нь тогтоогдвол хариуцлага тооцно


2 цаг

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат албан тушаалын байдлаа ашиглаж, өөрийн хамаарал бүхий этгээд буюу ахынхаа хүүхдийг Харвард руу сургалтад сургахаар явуулсан гэх мэдээлэл гараад буй. Үүнтэй холбоотойгоор эрх мэдлээ ашиглаж, салбарын ажилтан ажиллагсдын боломжийг ашигласан гэх шүүмжлэл олон нийтийн дунд хөвөрч байгаа юм.

Тэгвэл эл мэдээлэл үнэн гэж тогтоогдвол Д.Очирбатад хариуцлага тооцно гэдгээ Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдэгдлээ. Тодруулбал, тус сургалт нь эмч нарт зориулсан Харвардын 15 мянган ам.долларын үнэтэй нэг жилийн хугацаатай хөтөлбөр аж.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү