Эмийн чанар, хүртээмж, үнийн талаарх цахим судалгаанд оролцоорой


3 жил

Засгийн газрын 2020 оны 12-р сарын 16-ны өдрийн 222-р тогтоолоор Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар шинээр байгуулагдсан. Ингэснээр эмийн хэрэглээ, хангамж, чанар, үнэд төрийн бодлогыг нэгдсэн системээр хэрэгжүүлж, хяналт, зохицуулалтыг нэг бүтцэд төвлөрүүлэх юм.

Тодруулбал, Монгол улсад эмчилгээ, оношилгоонд хэрэглэх албан ёсны зөвшөөрөл бүхий эм, эмнэлгийн хэрэгслийн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг баталгаажуулах, зах зээлд хуурамч, стандартын бус бүтээгдэхүүн нэвтрэхээс урьдчилан сэргийлэх зэрэг нь агентлагийн үйл ажиллагааны үндсэн чиглэл мөн.

Иймд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь ард иргэдийг аюулгүй, чанарын баталгаатай эмээр жигд, хүртээмжтэй хангах зорилтынхоо хүрээнд эмийн чанар, нөөц, үнийн талаарх олон нийтийн санал асуулгыг цахимаар авч эхэллээ. Та доорх холбоосоор нэвтрэн, ердөө 2 минутыг зарцуулснаар судалгаанд хамрагдах боломжтой.

Дэлгэрэнгүйг ... https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSf1icgBYaGl9EkOH5rv_3-LDE7gEHf1nEamQ7wEo-wAs_eqvw/viewform

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү