Монгол Улсын Засгийн газар Улсын онцгой комиссоос ОХУ-аас нэг сая тун “Спутник-V” вакцин авах гэрээнд өчигдөр гарын үсэг зурлаа. Хоёр орны Засгийн газар шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлсэн учраас нэг сая тун вакциныг ирэх долоо хоногоос нийлүүлэхээр болжээ. ОХУ-аас “Спутник-V” вакцины нэг сая тунг манай улс худалдан авахаар болсон тухай Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнгөрсөн сарын 26-нд өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлсэн юм. Түүний хэлснээр Монгол Улсын Засгийн газар болон Улсын онцгой комиссын зүгээс ОХУ-ын талд “Спутник-V” вакциныг ойрын хугацаанд худалдан авах албан хүсэлт хүргүүлсний дагуу нэг сая тун вакцин нийлүүлэхээр болсон тухайгаа ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны нэгдүгээр орлогч сайд С.А.Цыб Шадар сайд С.Амарсайхантай цахимаар уулзах үеэр мэдэгдсэн байдаг. Энэ тухайд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Хэлэлцээний түвшинд яригдаж байсан нэг сая тун “Спутник-V” вакциныг манай улс авахаар боллоо. ОХУ маш их захиалгатай байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын албан захидал, Монгол Улсын Засгийн газрын уйгагүй хэлэлцээний үр дүн ийнхүү гарч байна. Асуудлыг нааштай шийдвэрлэж буй ОХУ-д талархал илэрхийлье. Нийт хүн амаа дархлаажуулсан дэлхийн эхний орнуудын нэг болох Засгийн газрын зорилт алхам алхмаар биеллээ олж байна” хэмээн тэмдэглэж байв.
САЙН МЭДЭЭ: Засгийн газар ОХУ-аас нэг сая тун “СПУТНИК-V” вакцин авах шаардлагатай бичиг баримтуудыг албажуулжээ
3 жил /2021-04-02 16:58:39 GMT+8/
Ж.Сүхбаатар: Өөрийгөө хамгаалаад хэвлэлд хандах гэхээр мөнгөгүй, тэгсэн мөртөө мөнгөний хэрэгт хутгалдчихсан
93
6 цаг
"Бусдад сүрхий шаардлага тавьдаг хүн өөртөө ганц удаа шаардлага тавиад балгас болсон барилгаа цэгцэлмээр байна"
66
6 цаг
Д.Амартүвшин: Монголын Либертари нам 2024 оны сонгуульд Ардчилсан намтай хамтарч оролцоно
233
1 өдөр
О.Цогтгэрэл: АН-ын бүлгийн нэлээн олон гишүүн тойргоосоо нэр дэвшинэ гэсэн байр суурьтай байгаа
191
1 өдөр
Л.Оюун-Эрдэнэ: “Ачит Ихт“ ХХК-ийн ард Ц.Элбэгдорж байгаа. Цаглабар гэдэг компани руу 13 сая ам.доллар шилжүүлсэнийг баримтаар ил болгоно
1256
4 өдөр
Эмийн үнийн өсөлтийн талаарх нээлттэй сонсголоор гурван сэдвийн хүрээнд нийт 32 асуудлыг дэлгэлээ
506
6 өдөр
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа
609
6 өдөр
Д.Амартүвшин: Монголын Либертари нам 2024 оны сонгуульд Ардчилсан намтай хамтарч оролцоно
233
1 өдөр
О.Цогтгэрэл: АН-ын бүлгийн нэлээн олон гишүүн тойргоосоо нэр дэвшинэ гэсэн байр суурьтай байгаа
191
1 өдөр
Ж.Сүхбаатар: Өөрийгөө хамгаалаад хэвлэлд хандах гэхээр мөнгөгүй, тэгсэн мөртөө мөнгөний хэрэгт хутгалдчихсан
93
6 цаг
"Бусдад сүрхий шаардлага тавьдаг хүн өөртөө ганц удаа шаардлага тавиад балгас болсон барилгаа цэгцэлмээр байна"
66
6 цаг
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
32006
19
6 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
- 0
- 0
- 0
- 0
- 0
- 0
- Эхэнд
- Сүүлд